Neguun.mn сайт "Хятадаас жимсийг түүхийгээр нь оруулж ирж, хор шахдаг" хэмээн мэдээлсэн. Мэдээллийн дагуу Алтан халбага ХХК-иас МХЕГ гомдол гаргажээ. Гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2022 оны 06-р сарын 08-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтаар БГД-ийн 6-р хороонд байрлах Алтан халбага ХХК-ийн түр агуулах, СХД-ийн 32 хороонд байрлах үндсэн агуулахад байсан 2 сортын алим, 7 нэрийн хатаасан жимснээс, Цэнхэр жимс ХХК-ийн БГД-ийн 4-р хороонд байрлах агуулахаас БНХАУ-аас импортолсон 10 нэрийн жимснээс тус тус дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторид ургамлын хорио цээртэй хортон, пестицид, нитрат, токсин, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох, эмгэг төрөгч нян илрүүлэх шинжилгээг хийлгүүлэхэд Алтан халбага ХХК-ийн 22-3096, 22-3093, 22-3297, Цэнхэр жимс ХХК-ийн 22-3094, 22-3290 тоот шинжилгээний дүнгээр хорио цээртэй хортон шавж, Салмонелла, афлатоксин В1В2, нитрат илрээгүй, Хар тугалга, кадьми зөвшөөрөгдөх хэмжээнд байна.
Эмгэг төрөгч биш гадна орчны нян зөвшөөрөгдөх хэмжээнд илэрсэн нь ургамлын хорио цээр, хими, нян судлалын аюулгүйн үзүүлэлтээр стандарт, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаж байна.
Баримт бичгийн хяналтаар Алтан халбага ХХК нь Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Итали, Польш, Чили, Тайланд, ОХУ-аас 30 гаруй нэр төрлийн шинэ жимс, хатаасан жимсийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, Цэнхэр жимс ХХК нь БНХАУ-аас 51 нэрийн жимс, ногоо, ОХУ-аас 22 нэрийн шинэ жимс, хатаасан жимсийг импортлохоор тус тус Гаалийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авч, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор хяналтад хамруулан импортолсон байна.
Агуулахад хийсэн хяналт шалгалтаар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналт шалгалт сул байгаа зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна хэмээн НМХГ-аас мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юм бүхэн хортой болж яанаа