“Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт “Монгол Улсын Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
Монгол улсын нийт гадаад өр 33.8 тэрбум доллар байна.Төсвийн тогтвортой байдлын хуулиар улсын нийт өр болон засгийн газрын нийт өрийг абсолют дүнгийн хүрээнд дараах байдлаар тодорхойлсон.
Монголбанк 2.6 тэрбум долларын зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум долларт хүрсэн. Бусад өрүүдийн хувьд арилжааны банкны зээлийн өр 1.6 тэрбум доллар орчим. ААН-үүд 21 тэрбум. Үүн дотроо Оюутолгойн өр 12.5 тэрбум доллар байна.
Манай улсын нийт өр гурван удаа огцом нэмэгдэж байжээ. 2012 онд арилжааны зорилготой Чингис бондыг гаргасан, 2017 онд Олон улсын валютын сангийн урьдчилсан санхүүжилт орох үед, 2019 онд Ковид-19 цар тахлын үед төсөв дээр санхүүжилт авсан.
Улсын нийт өрийн зээлдэгчээр 14.2 тэрбумаар Нидерланд улс тэргүүлсэн бол, хоёрдугаарт БНХАУ-ын 3.8 тэрбум ам.доллар бичигдэж байна. Япон, Хонгконг, Сингапур гэх мэт 16 улсын зээлдэгчид гадаад нийт өрийг бүрдүүлж байна.
Улсын гадаад өр 2021 оны байдлаар 33.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-тэй харьцуулсан харьцаа 224%-д хүрч, бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад 2-3 дахин их байна.
Засгийн газрын хувьд гадаад өрийн стратегийг 3 жилээр төлөвлөж, Улсын их хуралд танилцуулж батлуулдаг. Өнгөрсөн гурван жилийн гадаад өрийн мөчлөг дуусаж өнгөрсөн тавдугаар сард дараагийн гурван жилийн төлөвлөгөөг батлуулсан.
Манай улсын хувьд төсөвт шууд дарамт ирдэг төслүүдэд гадаад зээлийг зарцуулсан. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд гэх мэтчилэн. Гэтэл дэд бүтэц болон бодит эргэн төлөлт хийгддэг дамжуулан зээлүүдэд зарцуулах байсан. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн хамгийн их буюу 27 хувь нь барилгын салбарт, 19 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь эрчим хүчний салбарт, 10 хувь нь хувийн хэвшилд олгосон байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нэг төг ч нэмж битгий зээл ард түмэндээ жинхэнэ үнийг хэл ойлгоно тэд бүсээ чангал хөгжлийн банкны зээлийг төлүүл уурхайнуудыг орлого өгдөггүй бүх уурхайг хаа нэмж лицэнз бүү өг
Хүрсэн биш, бид тийм хэмжээнд хүргэсэн гээд үнэнээ хэлчихэж чадахгүй л дээ. Өр өөрөө өсдөгүүй, ард дүиэн ч өр тавиагүй. Энэ яриад байгаа этгээд, түүний бүлэглэл л өрийг өсгөж байгаа ш дээ.