СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-28

🔴LIVE: Я.Содбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүүг махны асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаагүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар махны асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол улс хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдээ шинэчилж, хэрэглэгчдийн гар дээр очиж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах олон ажил хийгдэнэ гэдгийг онцоллоо. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 

- Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой байгаа. Бид хүнсний хангамж аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үе ирсэн. Олон улсын ээдрээт нөхцөл байдал, улс орнууд хооронд гарч байгаа мөргөлдөөнүүд дэлхий нийтийн хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин улсууд дэлхий хүнсний нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь манай хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна.

Манайд сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Бид хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас цаг үеийн нөхцөл байдлаас болон Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно.

Хүнсний аюулгүй байдлын асуудлыг энэ хүрээнд их хурцаар тавьж байгаа. Тавдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч парламент дээр үг хэлж, Хүнсний аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барьсан.. Энэ тогтоол долоодугаар сарын нэгнээс хэрэгжээд эхэлнэ. Тогтоол хэрэгжсэнээр .

Энэ дотор нэг томоохон асуудал бол лабораторийн хүчин чадлыг сайжруулах, үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгох, үүнийгээ дагаад үндэсний лавлагааны лабораториос эхлүүлээд бусад төр, хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудыг олноор байгуулж, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Эхний ээлжинд дотооддоо вакцин үйлдвэрлэдэг болох шаардлагатай байна. 

. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, мэргэжлийн хяналт, стандартчилал хэмжил зүйн болон холбогдох олон хүнд хариуцлага тооцохыг чиглэл болгосон.

Монгол улсын ерөнхийлөгч сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн томоохон зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь өөрөө улс төрийн манлайлал үзүүлж байгаа хэрэг. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр ч утгаараа Монгол улсын ерөнхийлөгч тус асуудалд онцгой анхаарах нь зүй ёсны асуудал юм.

гэлээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.161

Узуулэлт шинэчлэх гээд л элийрээд явчихсан юм. Юун туруу хянадаг, шалгадаг байгууллагынхаа уялдааг сайжруулж, дарга удирдлага, байцаагч нарыг нь ядаж зов сэтгэлтэй, хоронгийн сонирхол багатай, шударга хумуусээр бурдуулэх ажил хиймээр санагдах юм.

Зочин
2 жилийн өмнө
64.119.25.16

Балай сданууд. Даахгүй нохй булуу хураана гэж Хүрэлсүх юу дутсан гэж махны бизнестэй орооцолддог бн аа. Эмээлтийн Хятадууд ядаж 100 сая долларын мах Эрээнээр гулгуулж чадах уу?

Иргэн
2 жилийн өмнө
202.9.40.209

Махны үйлдвэртэй шүү!!! Эрдэнэтэл Жаргалант гэж махны үйлдвэртэй Хүрэлсүх

Зочин
2 жилийн өмнө
103.239.58.222

- МонголынХүнснийАюулгүй байдал 30 жил алдагдсан Одоо ийм болж байгаа биш Засаг төр гэж байхгүйтэй адил Мафи бүлэглэлээ дийлдэггүй юм билээТэгэхээр одоо энэ их мөнгөтэй мафи бүлэглэлийгхазаарлаж чадахгүй болсон бизХөөрхий ерөххий сайд Ерөнхийлөгч нар юм хийж байгаа дүр эсгэх ээс цаашгүй Ард түмэн нь нэгдэнэ гэж байхгүй амиа хичээгээд тал тал тийшээ зүтгэнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.