Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 12 дугаар ангиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Энэ үеэр ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо авсан:
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа юм. Тиймээс аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд "Боловсролын чанарыг сайжруулах" төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээрт орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм засаг даргатай алтайчууд мөн хэцүү еэ мөн шуналтай хуурамч хүн сонгож дээ