СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр сонгуулийн холимог тогтолцоог дэмжлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өнөөдөр буюу 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Үндсэн хуулийн Цэц 2016 онд 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дахин үл хэрэглэхийг шийдвэрлэсэн. Харин энэ удаад УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд болон хуульч Д.Үүрцайх нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэж, дээрх утга бүхий 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр. Улс төр судлаачдын хувьд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар сонгогчдын санал гээгддэг байдлыг зогсоох, цаашлаад орон нутгийн хөгжлийг төрийн бодлого хэрэгжилтийн төвшинд бодлогоор дэмжих боломжтой болно дүгнэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.