Үндэсний их баяр наадмын хуулийн зарим өөрчлөлтийн талаар ТББХ-ны дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.
ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бөхийн цол чимгийг олгохдоо эхлээд батламж олгоод, допингийн шинжилгээ гарсны дараа нөхөж ерөнхийлөгчийн зарлиг гаргадаг байхаар анх орж ирсэн. Гэхдээ бид Үндэсний их баяр наадмаараа шинэ цол хүртдэг, нутаг нуга, бөхийн галаараа баярлаж баясдаг энэ уламжлалаа хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Хэрвээ тухайн бөх допинг илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд автоматаар цол нь хураагддаг болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь үндсэндээ ерөнхийлөгчийн цол олгосон зарлиг хүчингүй болно гэсэн үг.
Морины уралдааны хувьд бүсийн наадамд цол олгодог асуудлыг хэвээр нь үлдээсэн. Харин жилд өмнө нь 5-8 бүсийн наадам зохион байгуулдаг байсныг болиулж дөрөв болгосон. Мөн энэ нь нэг өдөр дөрвөн газарт зэрэг зохион байгуулагдана. Энэ нь бусад уяачдадаа боломж олгохгүй, наадам хэсдэг гэх асуудлыг цэгцэлнэ гэж үзсэн. Мөн бүсийн наадмаас алдарт уяач цол авах болзол хэвээр, манлай, тод манлай уяач цол авах босго өндөрссөн. Бүсийн уралдаанаас авсан айраг, түрүүнээс гадна улсын их баяр наадамд айраг түрүү авсан байх ёстой гэж зааж өгсөн.
Долоодугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадам зохион байгуулж эрлийз морьдын уралдаанд улсын цол чимэг олгодог байсныг зогсоосон. Зөвхөн зургаан нас уралдана гэсэн үг.
Улаанбаатараас морьдоо ачиж, аймагт уралддаг, улсын цолтой бөх аймагт, аймгийн цолтой бөх суманд очиж наадмыг наадам биш болгодог гэдэг асуудал байдаг. Иймд долоодугаар сарын 10,11-ний өдрүүдэд бүх аймаг, сумдын наадам болно. Энэ нь наадам бусниулдаг асуудлыг цэгцэлнэ гэж үзсэн. Харин тэгш ой болж байгаа аймгийн наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын наадмын товыг аймгийн ЗДТГ-ын шийдвэрээр долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулах боломжийг нээж өгсөн.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөд цол нөхөж олгох асуудал орж ирээгүй. Харин хуулийг хэлэлцэх явцад нэр бүхий гишүүдийн зүгээс өнгөрсөн жил болсон Залуучуудын холбооны зуун жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгоё гэсэн санал гаргасан. Энэ саналыг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэгтгэж оруулъя гээд ТББХ-оор санал хураалгаагүй юм.
Дагаж мөрдөх журмын тухай хуульд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг тохиолдуулан бөхийн цолны маргаантай асуудлаар Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн цол олгох эрх бүхий этгээд, тус цолыг олгож болно гэдэг заалт оруулсан. Заавал олгоно гэдэг асуудал байхгүй. Учир нь бөхийн цолыг Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган олгодог учир бид хуульд заавал олго гэх нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно. Харин Монголын үндэсний бөхийн холбоо ерөнхийлөгчид хүсэлт тавих эрх нь нээлттэй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж цол олгож болно. Харин нэг зүйлийг баримтлах ёстой. Нэг хэсэгт нь өгөөд нөгөө хэсэгт нь өгөхгүй гэхгүйгээр цолны маргааны энэ асуудалд бүгдэд нь цол олгох, эсхүл бүрдэд нь олгохгүй байх гэдэг зарчим дээр ТББХ-ны гишүүд нэгдсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо юун тббх ын дарга болчоо вэ
Тэр яр хатигандаа баригдсан Оюунболд гэдэг Хэнтийн бөхөнцөрийг бүр барилдуулмааргүй байгаа юм. Гурван удаа допинг хэрэглэсэн нь батлагдлаа гээ биз дээ. Харахаас сэжиг хүрч ой гутмаар
Оюунболд аварга барилдах ёстой
Уяачдад олгодог цол болохоос уясан моринд нь олгодог цол биш баймаар.яг сонгомол ангилалд уралдаж байгаа уяачид бол шудрага үнэнч хүмүүс байдаг юмдаа сонгомол ангилалд уралдсан уяачдад цол олгохгүй гэдэг заалт үндсэн хууль зөрчиж бн. Нөгөө талаар 6 насанд уралдах морьд улам их болж хэрүүл маргаан тэмцэл их болох нь дээ энэ хууль ийм л үр дүнд хүргэх болж дээ
Одоо морь уяж байгаа уяачдын 80-90%нь сайжруулсан адуу уясаж бн.тэднийг болсны гадна үлдээх нь дуламсүрэн мөнхбат нарт хэрэгтэй юм болов уу энэ заалтаас болж 6 насанд уралдах морьд маш олон болж хэрүүл тэмцэл улам их болох болсон нь энэ хуулийн том ололт гэлтэй