Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.
Тус байршилд түр зуурын усархаг бороо ороход авто зам, талбай усанд ихээр автдаг байна.
Тиймээс тус асуудлыг шийдвэрлэх үүднээс НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажлыг ийнхүү эхлүүлжээ.
Тухайн хэсэгт улсын онц чухал объект болох Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2, Архивын ерөнхий газар болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг тул хөдөлгөөний эрчим ихтэй байдаг.
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны наймдугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.