СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-24

Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд агсан 1992 онд УИХ-ын гишүүдийн тоог 102 байх ёстой гэж үзэж байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сэдвийг тойрон хамгийн хүчтэй яригдаж байгаа нэг сэдэвт УИХ-ын гишүүний тоог 76-аас нэмэгдүүлж 100 гаргах тухай байр суурь багтаж байгаа. Парламентын засаглалтай дэлхийн улс орнууд жишгээс харахад парламентын гишүүдийн тоогоо хүн амын тоогоо харьцуулан гаргадаг байна.

Монгол Улсын Их Хурал яагаад 76 гишүүнтэй болсон бэ гэдэг түүхийг сөхөж харвал сонирхолтой дүр зураг харагдаж байгаа юм. Тухайлбал, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатуудын нэг, шинэ Үндсэн хуулийг эхийг баригч Монгол Улсын гавьяат хууль Б.Чимэд гуай байнгын ажиллагаатай байгуулах УИХ-ын гишүүдийн тоог 102-т барих саналыг Ардын их хуралд оруулж ирж байжээ.

Түүнчлэн Б.Чимэд гуай энэ саналтайгаа хамт УИХ-ын сонгуулийг одоо яригдаж буй пропорциональ системтэй явуулдаг болох, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгодог, сонгодог парламенттай байх хувилбарыг оруулж ирж байсан юм байна.

Шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатууд энэ саналаар хэд хэдэн удаа санал хураасан боловч санал тэнцсэн, эцэстээ 102 гэдэг тоог 76 болгон бууруулснаар УИХ-ын гишүүдийн тоо 76 дээр тогтжээ.

Хэрвээ Үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулбал, УИХ-ын гишүүдийн тоо нэлээн өсөж, 120-иос дээш давж магадгүй байна. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын хүн ам хоёр сая байсан бол өнөөдөр 3.4 саяд хүрсэн. Олон улсын жишгээр нэг парламентын гишүүн хүн амын тодорхой хувийг төлөөлдөг бол 120 гишүүн 20-30 мянган иргэнийг төлөөлнө гэсэн тооцоог судлаачид математик аргачлалаар гаргасан байна.

. Лообийд автдаг гишүүдийн кнопны хүчин чадал хоёр дахин буурч, санал хайрцаглаж асуудал шийддэг гаж зуршил УИХ-аас сална гэж судлаачид үзэж байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.38

mai shuu l gey

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.86

Хүнээ олж сонгоогүй цагт хэд байсан ч адилхан .бүр ясны шудрага юунд ч автадгүй аавын хүү.ээжийн охид байдаг.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.177.157

ТҮМНИЙ ТАОХИЙГ ИЙМ АРГААР УГААХГҮЙ ШҮҮ НОВШОО.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.187

ПАРЛАМЕНТЫГ 2 ШАТЛАЛТТАЙ БАЙНГЫН БА БАЙНГЫН БУС ГЭЖ БАЙГУУЛЖ Л БОЛОХ ЮМ.А ХАРИН ГИШҮҮДИЙН ТООГ ихэсгэх нь байж болохгүй асуудал..Зардал ихэсч хоосон сандал олширно..За ямар ч бодлогогүй цүнх баригч нар олширч хуралдаанд ирдэггүй дэмий тэнэг сул гишүүдэд уурхай зол...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.