Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автомашин онхолдож, хүүхэд амиа алджээ.
Тодруулбал, өчигдөр 16:40 цагт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Сүүжийн ус гэх газарт Хонда фит маркийн автомашин онхолдож, долоон настай хүүхдийн амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч нь тус өдрийн 11:00 цагийн үед хоёр хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан байна. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55 хувьтай гарчээ.
Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.