"Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт" Улаанбаатар хотноо долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нэгдсэн чуулга уулзалт дараах салбар хуралдааны хүрээнд болно.
- "Гэртээ харих зам" бизнес, хөрөнгө оруулагчдын уулзалт
- "Монгол орны хөгжилд 17-р чуулган" - Хилийн чанад дахь иргэдийн технологийн чуулган
- Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын уулзалт
- Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлаарх уулзалт
- "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" НҮТББ-ын IV чуулган / Холбоо, ТББ-уудын уулзалт/
- Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт
Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу долоодугаар сарын 5-нд Төрийн ордонд бүхий нийт салбар хуралдаануудаас гарсан санал, шийдэл, дүгнэлтийг танилцуулж, шийдвэр гаргагчдад гардуулж өгөх юм.
Энэхүү чуулга уулзалт нь төр засгаас хилийн чанад дахь иргэдийн талаарх төр засгийн бодлогыг шинэ түвшинд гаргах, иргэд, байгууллагууд төр засагтай дараагийн шатанд хэрхэн хамтран ажиллахыгаа тодорхойлох чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.