Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.
Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчилнэ.
Цагийн хуваарь:
Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад том хүн 20,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баянзүрх дүүрэгийнхэн нь хаанаас явах юм бэ?
дархан явдаг үнэ байна
Хэнд зориулсан үнэ вэ зүгээр л машинаараа яваад хураамжаа төлсөн нь дээр юм бна
Үнэн нь ариа биш ээ Хаа байсан драгон дээр очоод тэгээд 20.000 явна гэдэг дэмий такси барьсан нь дээр юм бн ядаж тухтай
Орк таны сонголт шүү дээ!!!
20000 төгрөг үнэ нь их байна. Том хүн 10000 байна болдоггүй юм уу.
агасh dee boli ard tumniig muljuud hanahgui bakteruud umaa Teevriin yam razarin darga huvaaj iddeg biz ard tumen shin elgeeree hevtesen bosoh tenhelgui bolj bn