Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас дараах мэдээллийг хийлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго
-Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд анхан шатны амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэсэн. Улмаар тус өдрийн 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.
Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.
Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байхгүй л гэдэг.цаана нь байж л байгаа
Энэ хэдэн хөдөөний гошногонуудыг өөрсдийг нь шоронд явуулаач. Цэрэг хүн биш гэдэг лалар үг аль соци үеэс байсан. Хэвээрээ байна.
байдаг гэдгийг энэ нөхөр мэддэггүй л юм. Байсан болоод ходоодыг нь задартал зодсон байна шдээ. Өөрөө зүгээр бие нь өвдөөд 14 см зүсэгдэх үү.
Хүний ходоодыг зад цохичихоод шалтаг битгий тооч алсан бол алсан гэдгээ хүлээ
Baigaa bolood hun alchihlaa . Ofitseriin surguuliin surgalt mash muu bn. Tsereg zodno gej ofitser hund bj bj bolohgui. Hairan saihan urs enhiintsagt ami ersdej bhgui
Би 20 настай байхдаа хоолны хордлого болж түүнээс хойш 40 жилийн хугацаанд 10-аад удаа хоолны хордлого болсон яаж ч байсан ходоод минь задраагүй. Тэгэхээр гадны нөлөөтэй ходоод задардаг байх!
Ходоодыг нь задартал өшиглөсөн бна даа
Hvvhedee tseregt yawuulhaas aij bn.
1. Хужаа бэлэн гоймон иддэг бсан уу? 2. Гаатай ментос бохь зажиож бгаад Кола уусан эсэх
hvvhdee tseregt ywuulhaas aij baina
ДҮҮРЭЙГ НЬ ДЭЛБЭ ӨШИГЛӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДАРГАА
Хүүхдээ цэрэгт явуулмааргүй байна.Явуулахгүй байх ямар арга байна.Болохгүй бол гадагш нь цагаачлуулах өрга бодьё
Муу арьс нөмөсөн арчаагүй нүгэлтнүүд. Нүгэл нүдээ олоод өр төлөөс нь өөрт ураг удамт буудгыг мэдэхгүй л бх да
Belen hool iddeg baisan yum bolov uu.Zodloo gehed hodood tegej zadrah uu.Y.mar neg shinj temdeg baih baihdaa
Зүгээр байж байгаад хүний ходоод 14 см цоорно гэж юу байдгын бэ дэгдэлт л байсан байна.
тэгээд эрүүл саруул залуу гэнэт ходоод нь задраад үхэдэг арай жаахан хүн үнэмшмээр юм яриач эмнэлгийн анхан шатны мэдлэггүй хүн ч ойлгоно та нарын аав ээж та нарыг эрүүл саруул 18 н нас хүргэх гэж яаж зовдоггыг аав ээжээсээ асуудаа новш хайран сайхан хүний үр төрийн нэрийн өмнөөс хүний хүүхдийг хүлээж авч эх орноо батлан хамгаалах үйлсэд сургана гэж тангараг өргүүлж авчаад амыг нь эрсэдүүлчихээд элдэв башир.аргаар буруугүй болж гаоах гэж зүтгэж байгаа та бүхэн батлан хамгаалах салбарын удирдлагууд та нар ард түмнээсээ урвасан байна хэрэгтэй үёд та нар.ард түмнээ газар нутагаа хамгаалана гэж би лав итгэхгүй мөн ч олон аавын хүүгийн амь насаар тоглолоодоо