СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2022-06-22

🔴 LIVE: Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан.

Дүүргийнхээ иргэдтэй уулзахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг байнга хөнддөг. 2024 онд манай дүүргийн хүн 400 мянгад хүрнэ. .

Нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх  зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталж, хотын хөгжлийн асуудлаар хүчээ нэгтгэн ажиллаж байна.

Үүний ялагч нь Улаанбаатар хотын иргэд.

26-р хороонд дахиад 2-3 газар байгаа ч эрх мэдэлд ойр хүмүүс авчихсан байдаг. Энэ хүмүүстэй шүүхээр дамжуулан “зодолдож” байгаа. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар гурван шатны шүүхээр явж, удаан хугацааны тэмцлийн үр дүнд сургууль барих боломж бүрдлээ.

Сул газруудад ногоон байгууламж, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч ганц л сургуультай учраас хүүхдүүдийн олонх нь харьяаллын бус сургуульд сурдаг. Харин дээрх 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор энэ тооны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах шаардлагагүй болж, энэ хэрээр түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.