Өглөөний 10 цагт 88%-ийн ирцтэй эхэлсэн чуулган завсарлаад байна. Чуулганаар нийт 18 хуулийн төсөл, журам хэлэлцэх ёстой ч үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан юм. Үдээс хойшхи хуралдаан 15 цагт эхэлнэ. Үдээс хойшхи хуралдаанаар ч Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.