Ус сувгийн удирдах газраас барилгын түр усны гэрээ хийх иргэн, байгууллагуудын анхааралд зориулан дараах мэдээллийг гаргажээ.
Шинээр баригдаж байгаа барилгын явцад унд ахуйн зориулалтаар ус авах хэрэглэгчидтэй жил бүрийн тавдугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулна.
Гэрээ байгуулах хүсэлтэй айл өрх болон албан байгууллага, ААН-үүд дараах материалыг бүрдүүлэн тус газарт хандах аж. Үүнд:
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ
- Цэвэр, бохир усны шугамд холбогдох техникийн нөхцөл
- Гадны цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлын зургийг хянуулж, баталгаажуулсан байх
- Харьяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан түр ус авах цэгийг тогтоолгох.
Эх сурвалж: УСУГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.