СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-06-21

🔴 LIVE: “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн тэмцээнд 30 орны тамирчид өрсөлдөнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа.

“Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл өглөө.

МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл: 

Монголоос жин бүрд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Улаанбаатарын Их дуулга тэмцээн Парисын олимпын эрхийн оноо олгоно. ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах бол Украины шигшээ баг оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. 

Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар:

- Зохион байгуулагч орны давуу эрх эдлэн Монголоос нэг жинд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Манай улсаас нийт 55 жүдоч долоон дасгалжуулагчийн удирдлагад оролцоно. Шигшээ багийн тамирчинд он гарснаас хойш Орос, Франц, Бельги, Израилын тамирчидтай бэлтгэл хийсэн.

Мөсөн өргөөд болох тэмцээний өдрийн тасалбар 30 мянган төгрөг, шигшээ барилдааны тасалбарын үнэ 50 мянган төгрөгийн ханштай байна. Тэмцээний тасалбарыг Спортын төв ордноос авах боломжтой гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.