СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өнөө шөнийн 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн.

Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан өнөө шөнө буюу 2022 оны зургадугаар сарын 21-ны 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилтын ажлыг хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.