Иргэдээс 22-ын товчооны цаана урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг шалгуулах тухай гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иржээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад, нийслэл хот руу орж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж байсан нь тогтоогдсон байна.
Тус үйлдэл нь “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байдаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
Тиймээс нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Улмаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргад Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Багахангай жилийн жилд л ариутгал нэртэй тал дугуй руу ус шүршээд мөнгө нэхнэ хаа ч өвчин гараагүй байхад арай дэндүү муу ёрын нөхдүүд хэлэхээр уурлаж хараана боливол таарна 1000.н.төгрөгөндөө биш ээ тэр их мөнгө хаана хэний халаасанд орж байгаа нь сонин
ариутгал нэртэй хэдэн хүмүүс усаар шүрүсэн болоод 1000 төгрөг авдаг шүүдээ