СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-19

Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өнгөрсөн өдрийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага НОБГ- т иржээ.

Тодруулбал Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт найман, Хан-Уул дүүрэгт 11 дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж найман гэр, долоон байшин усанд автаж, хоёр гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, аюулгүй байдлыг хангасан байна.

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.