Нийслэл хотод 2022.06.18-ны 19 цаг 30 минутын орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг зургаан цэгийн шил, лааз, ундааны сав автозам руу урсаж орсон нөхцөл байдал үүсжээ.
Тус дүүргийн удирдлагууд, Нийслэлийн хот тохижилтын газар, Зам тээврийн үйлчилгээгий ажилтан 55, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ОНӨААТҮГ-ын таван авто машин, 1 автогрэйдэр, 10 ачигч тухайн цэгт үүссэн лаг шавар, хог, үерийн усаар дамжиж ирсэн бохирдлыг нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.