СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-19

Нийслэлийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

НИТХ-ын ээлжит бус VI хурлаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох  тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, амралт зугаалгын талбай нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшилд ороогүй Энэ жилийн хувьд Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөлөө. Үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн” гэв.

Тодруулбал,

- Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,

- Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,

- Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,

- Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,

- Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,

- Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх юм.

Тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт  бүртгэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.