Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл Мэндийн Яам, ОБЕГ-тай хамтран орон нутагт авто машины осолд орж, хүнд гэмтсэн долоон иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Тодруулбал, Дорнод аймгаас гурван удаагийн нислэгээр зургаан өвчтөн, Өвөрхангай аймгаас нэг өвчтөнийг нисдэг тэргээр шуурхай тээвэрлэн гэмтлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үйлчлүүлэгчид ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Иргэд та бүхэн орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, суудлын тоогоор хүнээ тээвэрлэж, хамгаалалтын бүсээ зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.