СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-17

🔴 LIVE: Д.Сумъяабазар: Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд хийх бүтээн байгуулалтын  талаар зөвлөлдлөө.

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэлсэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан тус газрын нөхцөл байдал, цаашид хийх бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

- Богдхан уулын орчны тохижилттой холбоотой саналуудыг иргэд ихээр ирүүлсэн. Хувийн хэвшилтэйгээ ойлголцохгүй байх асуудал гарсан. Хуулийн дагуу явах ёстой гэдэгтэй санал нэг. Тухайн үед хувийн хэвшилтэйгээ нийлээд иргэдийн ая тухтай амарч тухлах нөхцөл бүхий ногоон байгууламж бүтээн байгуулалтад ажиллахаар ярьж байсан. Цар тахлын нөхцөл байдал байснаас хүндрэл гарсан. Хувийн өмч тал дээр гомдол саналтай байгаа хүмүүс бий. Түүнийг ойлгож байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд тухайн ажиллагааг явуулсан. . Эл асуудал дээр талцаад байх шаардлагагүй. Л.Мөнхбат даргыг уулзаж ярилцсан.Хоёрдугаарт, Харин Улаанбаатарчууд ая тухтай амарч зугаалах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэлээ. 

"Энигма" компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат:

-Богд хаан" жуулчны бааз өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, эртнээс авшигтай газар. Оюун санаагаа төвлөрүүлэх гэж энд ирдэг байжээ.Бид энд эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй.  Бид энэ газрыг 2017 онд авсан. Энэ газрыг биднээс авахын тулд намайг Бээжинд хар тамхи татсан хэргээр баригдлаа гэх мэтээр гүтгэж байсанд би их харамсдаг. Би 18 наснаасаа Орос, Хятад, Солонгост бизнес хийсэн.  Хүний нутагт зодуулсан, дээрэмдүүлсэн, буу тулгуулсан удаа ч бий.   

 Өнөөдөр МҮИС-ийн ард ямар нэгэн улс төрч байхгүй. 

Өнөөдөр хотын дарга дуудсанд баярлаж байна. Бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй тул энэ талаар хамаагүй ярьж болохгүй байна. Хохирлын хэмжээг хөндлөнгийн аудит тогтооно. Манай таван  ажилтны амьдарч байсан байрыг нураасан. Тэд хувцсаа ч авч чадаагүй тул бид хохирлыг нь барагдуулна. 

Богд уулын тус амыг тохижуулах ажил удахгүй эхлэх юм байна. . Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглана гэв.     

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.