СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-17

“Шаазгай” шиг цуглах цагийн шаардлага ирэв үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хойд хөрш маань Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байна. Дөрвөн сар боллоо. Ямартай ч үүнээс үүдсэн тогтворгүй байдал Монголд ч бас тодорхой доргилтуудыг өгч эхэлсэн. Хэзээ, яаж дуусахыг бүү мэд.

Тэгвэл Саяхан Сингапурт долоо хоногийн өмнө болж өнгөрсөн “Шангри Ла яриа хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ байдал ил болсон байна.

Энэ талаар гурав хоногийн өмнө www.brookings.edu-д “Brookings Institution”-ийн судлаач Райан Хасс “Шангри-Ла яриа хэлэлцээний үеэрх Америк, Хятад хоёр тулаан” гэдэг томоохон нийтлэл бичжээ. 

Түүнд нь “...Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Америкийн бүс нутгийн талаарх эерэг хандлагыг илэрхийлсэн. Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ Хятад улс Азийн ирээдүйд хэрхэн чухал байх, яагаад энэ нь аль ч улсын хувьд алдаа болох талаар анхаарлаа хандуулсан” гэжээ.

Райан Хасс цааш нь “...Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ Хятад улс бүс нутгийн хил хязгаарыг шахах тусам Америк, түүний түншүүд тус улсын аюулгүй байдлын эсрэг харилцаагаа улам чангатгана. ... Америкийн зорилго бол улс орон бүр ашиг сонирхлоо хамгаалах чадварыг хүндэлнэ. Вашингтон улс орнуудыг Америк, Хятадын аль нэгийг сонгохыг албадахгүй. ...Вашингтон Тайванийн асуудлаар Хятадтай сөргөлдөхийг эрмэлзэхгүй. Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй” гэсэн.

Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ тэмдэглэхдээ, “...Хятадын өсөлт хөгжил, цаашдын хөгжлийг зогсоох боломжгүй, Хятад улсыг бүс нутгаас тусгаарлаж, хасч болохгүй. Америкийн онцгой блок байгуулах гэсэн оролдлого бүс нутгийг хувааж, бүх нийтийн ашиг сонирхлыг сүйтгэх болно.  Хятадыг бүсэлж, хязгаарлах гэсэн Америкийн төлөвлөгөөг эсэргүүцэх”-ийг уриалав. Мөн тэрбээр “...Хятад улс Тайванийг тусгаар тогтнолд хүргэх аливаа хүчин чармайлтыг няцлах болно. Хэрэв сөргөлдөөнийг хүсч байвал Хятадын Ардын чөлөөлөх арми няцахгүйгээр эцсээ хүртэл тулалдах болно” гэж анхааруулав. Үүний зэрэгцээ, Вэй “...Энх тайвнаар нэгдэх нь Хятад улсын Тайванийн асуудлаарх нэн тэргүүний зорилго хэвээр байгаа. Хятад улс АНУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Мөн “...Вэй Фэнхэгийн санааг Америк болон түүний Ази дахь холбоотон болон түншүүдийн харилцаа зовоож байж болох юм. Нэгдүгээрт, Байдены засаг захиргаа Бээжингийн хүлээлт, таамгаас давсан байх магадлалтай. Трампын эриний дараа Америк бүхэлдээ уналтад орж, дэлхийн тавцанд манлайлах чадавхи буурч байгаа тухай өөрийн ярианд итгэсээр байж магадгүй юм. Хоёрдугаарт, Эдгээр хүлээлт биелээгүй. Гуравдугаарт, Америкийн өндөр албан тушаалтнууд Ази тивд айлчилж, Азийн түншүүдтэй харилцаж байгаа ч Хятадыг тойрч өнгөрдөг жишиг тэднийг бухимдуулсан. Энэ нь зарим талаар Хятад улс COVID-19-ийн хяналтаас болж де-факто хаалттай улс болсонтой холбоотой. Гэсэн хэдий ч Вашингтон Ази руу ихээхэн анхаарал хандуулж, Хятадтай хийх харилцааг харьцангуй нэн тэргүүнд тавихгүй байгаа нь Бээжинд дайсагналцаж, бүслэгдэх мэдрэмжийг төрүүлсэн байх магадлалтай” гэжээ.

Энэ нэг талынх нь, Америкийн судлаачийн л үг. Гэхдээ дээрх нийтлэлд дурдагдсан мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулсан.

Бидний хувьд эндээс өөр агуулга олж харах ёстой. Уг нь их гүрнүүдийн иймэрхүү геополитикийн тулаан бидний улс оронд шууд тусахгүй. Гэвч Бидний “...Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үг бий. Энэ нь парламент дахь ард түмний төлөөлөл олуулаа болох ёстой гэсэн үг. Чухам энэ л тусгаар тогтнолын наад захын баталгаа болно. Өөрөөр хэлбэл, “шаазгай” шиг цуглах цагийн шаардлагатай тулав бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Haha
1 жилийн өмнө
139.5.216.183

Haha undsen huuliaraa oroldoh geed tarhi ugaaj bn uu ulsaa hugjuulj chaddaggui amisgaa nar odoo bolitsgoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.