Нийслэлийн 14 байршилд хийгдэж буй гол болон туслах замд засвар, арчлалтын ажлын хүрээнд авто замуудын зорчих хэсгийг зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хаахаар болжээ.
Ингэхдээ цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Зорчих хэсгийг нь хаах гурван чиглэлд:
-Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/
- Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
- Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.