СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-17

ӨНӨӨДӨР: "Музей ба Монгол бичиг" өдөрлөг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Чойжин ламын сүм музейгээс санаачлан 1000 илүү жилийн түүхтэй, үндэсний сонгодог Монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх зорилгоор “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Уламжлалт бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад нь чиглэсэн аливаа санаачилга, үйл хэргийг дэмжин өөгшүүлэх, монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их өвийг дотоод, гадаадад сурталчлах 2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулах аж. 

Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулах, Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс хүүхэд, залуучууд, олон нийтэд танилцуулж, монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулна.

Мөн Чойжин ламын сүм музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, өдөрлөгийг хамтран зохион байгуулагчдын зүгээс бэлэг, шагнал, дурсгалын зүйл гардуулах бол монгол бичиг соёлоо дээдлэгч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүртээл болгон сурталчлах юм.

“МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөгийг жил бүр уламжлал болгох бөгөөд цаашид монгол бичгийн олон улсын баяр хэлбэрээр өрнүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.