Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж заасан. Гэтэл зарим ломбард зээлийн хүүг 3 хувиас, алдангийн хэмжээг 0.2-иас хэтрүүлэн тогтоож, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн шалгалтаар барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.
Өмнө нь албан шаардлага хүргүүлсэн боловч дахин хууль зөрчиж 3 хувиас дээш хүү тооцсон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид мөнгөн торгууль ногдуулж, зөрчил гаргасан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгаагүй байгууллагуудыг Зөрчлийн тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gomdol bwal haana handahiin
Хэдэн зуун ломбард сонголт байхад төрөөс зохицуулна гэж юу хуцаад бган !!! ББСБ ийн луйвар чинь дэндэж байгаа шүү
Тавихаа больчих хэрэгтэй
Gomdol ntr gechijee. Archaagvi tsarailj bogs uhaj yawhaa boli. Tawih tawihgvi ni chinii ooriin songolt gerees chn hulgailaad tawiulsan bish. Awch chadku hvvgee tolj chadku bol bitgii yumaa tawi. Yum tawihaasaa omno ter lombardnihaa nohtsoltei taniltsaj sur
Dawarsan shulaach bankaa zohitsuulj chadku bj bitgii hutsatsgaa. Jinhene bolowson nertei luiwarchin deeremchin hulgaichuud chn bol BANK gdin. Lombard baga mongo gargaj bj 3 huwiin hvvgees yaj ashig olhiw de. Ted ch bs zeel tolj ar ger bvlee tejeej yawdin. Yamr ch geree nohtsolgvi deed dood zindaagaar ni yalgalgvi chiregdelgvi ajildag mongo zeeldeg gazar lonbardnaas oor bgmu. Negmoson bvh lombardaa haachaach. Irged ni vnet edlelee tawih gazargvi bolood heden chenjvvdiin garaar orood l duusnashd. Lkmbardnaas oor vnet edlel utas computer awch zeel olgodog baiguulga hn bn. Haa ch bku
Банкны луйварчид ждү луйварчид ббсб ын луйварчдаа махны хятадууд хулгайч женкогоо яаж ч чадахгүй байж !!!!
Овоо шт сарын 24% хүүтэй ч байх шиг ломбард бол арай