СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн шүүгчийг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ээлжит хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан дөрвөн шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт, анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны 11.30 цагт тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулахаар болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.