Монгол улс эртний түүхэн уламжлалт соёл, онгон зэрлэг байгаль, мөнх хөх тэнгэр, цэвэр агаар цэнгэг усаараа аялагч жуулчдыг татах сонирхолтой. 2017 онд Монгол улсад 470,000 жуулчин ирсэн гэжээ. Эдгээр жуулчид Монголын эдийн засагт 400 сая ам.долларын хувь нэмэр оруулсан байна.
Аялал жуулчлалын өрсөлдөөний индексээр Монгол улс дэлхийн 136 орны 102 дугаарт бичигджээ.
2020 он гэхэд Монголын Засгийн газар жилд сая жуулчин гаднаас хүлээн авч, тэрбум ам.долларын ашиг хуримтлуулна гэж төлөвлөж байна. Ингэхийн тулд нисэх онгоцны буудлуудаа сайжруулах хэрэгтэй.
Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад тун удахгүй орох ба гаднаас ирсэн жуулчдын хамгийн их очдог зургаан аймагт шинээр нисэх буудал барих санал дэвшүүлжээ. Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Өмнөговь, Дорнод гэсэн зургаан аймагт олон улсын хэмжээний шинэ нисэх буудал барих төсөл хэрэгжүүлэх юм байна.
Эх сурвалж: www.akipress.com