Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар тус намын дарга С.Эрдэнэ дараах мэдээллийг хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Өнгөрсөн хоёр жилийн турш үргэлжилсэн АН-ын эрх зүйн маргаанууд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж эцэслэгдлээ. Ингэснээр АН-ын хүрээнд хууль эрх зүйн чиглэлийн ямар нэгэн маргаан үлдээгүй. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холбогдох нэмэлт журмын шинэчлэлтүүдийг хийж ажиллаж байгаа. Нэн тэргүүнд Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ажлаа эхлүүлээд явж байна. Мөн Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын бүтэц зохион байгуулалтыг боловсруулаад явж байгаа.
Сүүлийн жилүүдэд нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд үүсээд буй хямралуудыг эрх баригч нам АН-д тохох гэж оролддог. Үүнд АН хүлээцтэй хандаж ирсэн ч одоо дуугай суухгүй. 1990 оноос хойш АН-ын хувьд нэг ч удаа дангаараа засаг барьж үзээгүй. Гэсэн ч нийгэм зах зээлийн гол суурь зүйлс, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн. Гэтэл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эрх баригч нам юу хийж ирсэн бэ? Эдийн засгийн өр авлага маань хэдэн тэрбум долларт хүрээд байна.
Зургаадугаар сарын 19-нд гурван аймагт нөхөн сонгууль болно. СЕХ болон орон нутгийн сонгуулийн хороо нөхөн сонгуультай холбоотой ямар нэгэн мэдээллийг ирүүлээгүй. Сонгуулийн байгууллагууд хэт улс төржсөн байдлаас хандаж байна.
Өөрсдийгөө АН гэх мэтийн нэр хаяг зүүж, хууль бусаар өөрсдийгөө АН гэж нэрлэж байгаа хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байгаа. Тэдэнд өөрсдийгөө АН-ын төлөөлөл гэх нотолгоо, эрх зүйн баримт бичиг байхгүй. Долдугаар сарын 2-нд АН-ын ээлжит бус 14 дүгээр Их хурлыг нийслэл хотноо хуралдуулахаар ҮБХ-ны тогтоол шийдвэр гарсан байгаа. Бэлтгэл ажлаа хийгээд явж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
,энэ солиот нойтон хамуу шиг ядаргаатаы юмаа АН с салж үхээч бах мэлхий МАН ын бөгс долоогчоо
Ялтан
Ноцтой ноцтой гэмт хэрэгүүд үйлдсэн этгээд яхигдаад байдаг,энэ ял завшигч чинь хориход хүргэгдээгүй юм уу?