СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-06-16

Хүний амь бүрэлгээд шуудайлж хаясан хэрэгт хоёр этгээдийг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд өнгөрсөн мягмар гарагт нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, “Цагаанхуаран” хотхоны хойд талд, гэр хороолол дунд байрлах хогийн цэг дээр цагаан шуудай дотор хүн хийгээд хаясан байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Дуудлагын дагуу НЦУГ-ынхан, холбогдох албадын мэргэжилтэн, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэргийн газрын үзлэг хийхэд өвлийн хувцас, хүрэмтэй эмэгтэйн цогцос муудаж, илжрэн, зарим яс нь ил гарч, хэн болохыг нь таних боломжгүй болсон байжээ. ШШҮХ-гийн шинжээчид цогцсоос бүтэн үлдсэн хурууных нь хээгээр талийгаачийг хэн болохыг тогтоож чадсан бөгөөд байна.

“Нарантуул” захын ойролцоо байдаг, архины хамааралтай болсон хүмүүсийн яриагаар П.Г гэх эмэгтэй Ц хэмээх эртэй хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хохирогчийг зодсон бөгөөд түүнээс болж амиа алдсан байж болзошгүй гэнэ. гэнэ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчид үргэлжлүүлж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

haltirch unadag gerelmaa
2 жилийн өмнө
66.181.161.19

manai tsagdaa nar sain l daa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.