СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-16

ӨНӨӨДӨР: Амгалан дулааны станцын 116МВт-ын өргөтгөлийн ажлын нээлт болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.06.16/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе. 

9:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурал болно.

10:00 цагт 

- Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-mongolia"-д И-Монгол академи, УБЕГ-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 94999598, 88063030

- УИХ-ын чуулган төрийн ордонд хуралдана.

- Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:00 цагт 

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар “Газрын-Од” ХХК болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийнэ.

- ҮСХ-ны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулна.

- “Ардчиллын өргөө”-нд АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

- "Norphei Art Gallery"-д гэрэл зурагчин, СТА Б.Бат-Эрдэнийн "Монголын жүжигчид-2022" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

-Амгалан дулааны станцын 116МВт-ын өргөтгөлийн ажлын нээлт болно.

14:00 цагт “Meru tower”-т НҮБ-ын Хүүхдийн сан, Японы сан, ХӨСҮТ, АШУҮИС хамтран “Вакцин хийлгээд 1 жил-Алдаа, оноо, үр дүн” хэлэлцүүлэг зохион байгуулна.

16:00 цагт “Цэцэнхангай” зочид буудалд нийгмийн зүтгэлтэн шалгаруулах “Энхийн шагнал-2022” ёслол болно. Утас: 99715292

16.00-19:00 цагт: Төрийн шагналт, Ардын Жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфоний найрал хөгжим үүссэний 65 жилийн ойн баяр Монголын театрын музейд болон ДБЭТ-т болно. 

19:00 цагт 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам Тайвань, Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээр эхэлнэ.

-“Хөх нар” контемпорари урлагийн төвд “Хэмнэл” уран бүтээлийн нэгдлийн “Огтлол” үзэсгэлэнгийн нээлт болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.