Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Баянгол дүүрэг нь нийт 25 хороотой. ХБХХЕГ-аас тус дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран эдгээр хороодын нийгмийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах, ойлголт, хандлага, харилцааны талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг нээж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа салбарын бодлого, төлөвлөгөөг танилцуулж, дохионы хэлний анхан шатны сургалтыг Б.Саранчимэг өглөө. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дугаар заалтыг ханган, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэгдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.