СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-15

Тэрэлжийн амралтын газруудын гэмт хэргийн дуудлага 60 хувиар өсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол 2022 он гарснаас хойших таван сарын хугацаанд 96 бүртгэгджээ.

Энэ нь 2020 оноос 21, 2021 оноос 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2022 онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 онтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх жилүүдээс 50-100 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь зайлшгүй анхааралдаа авч, зохих арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатайг илтгэж байгаа юм.

Иймд иргэд, олон нийт амарч зугаалах үедээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гол мөрний ай сав газар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байхыг сануулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.