СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-15

LIVE: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд буудуулж нас барсан сурагч охины аав Г.Өлзийт гомдол гаргалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч О-ийн амь насыг хохироосон хэрэг 2021 оны аравдугаар сарын 21-ний шөнө гарсан. Тус хэргийн хохирогч, талийгаач охины аав Г.Өлзийт УЕП Б.Жаргалсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандаж өнөөдөр гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Өвөрхангай аймгийн иргэн Г.Өлзийт:

-Охин маань сураггүй болоод арав хоногийн дараа бид цогцсыг нь сумын төвөөс арав гаруй км-ийн зайд байдаг газраас олж авсан. Тухайн үед Зүүнбаян-Улаан сумын засаг даргын тамгын газар, онцгой байдлаас бидэнд ямар нэг байдлаар тусалж дэмжээгүй. Тус хэрэг гараад долоон сарын хугацаа өнгөрсөн байна. Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хэргийг хаалаа гэсэн би эсэргүүцсэн.Тиймээс Улсын ерөнхий прокурорт өнөөдөр хандаж байна. Хэрэг хийсэн этгээд нь нас барсан ч гэсэн үүний цаана бууны эзэн, сумны эзэн, дотуур байрны багш,жижүүр цаашлаад сумын засаг дарга гээд хариуцлага хүлээх ёстой хүмүүс байна.Би охиныхоо амиа алдсан хэргийн үнэнийг тогтоохын төлөө явна. Зүрхний нойрны эмээр л өдрийг аргацааж байна. 

Талийгаач залуугийн үеэл дүү нь миний охиныг дотуур байрны галын хаалгаар гаргаж өгсөн байгаа юм. Тэр үед Банзрагч гэдэг хүн дотуур байр хариуцаж байсан. Тэр хүн нь талийгаач залуутай ураг төрлийн холбоотой байсан. Мөн хэрэг долоон сар сунжирч байна. Аргаа барахдаа өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хандаж байна. Охин минь ЕБС-ийн 12-р ангийн сурагч, нөгөө залуу  23 настай байсан. Нэг удаа л манайд орж ирсэн. Үерхдэг байсан гэх зүйл надад лав мэдэгдээгүй” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.