СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-06-15

А.Ариунзаяа: НДШ-ийн буцаалт олгохоор бэлтгэл ажил хийгдэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор ХНХ-ын сайд А.Ариунзаяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ дараах тайлбарыг өглөө.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд буцаан олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байгаа. Улмаар дараа сарын 25-наас НДШ-ийн буцаалт хийгдэнэ гэсэн журам хэрэгжиж эхэлсэн.

Тэгэхээр  Урьдчилсан байдлаар 400 мянга орчим иргэн нэг сая төгрөгөөс доош цалин авдаг тооцоо гарсан. Эдгээрээс 80 мянган иргэн сайн дурын шимтгэл төлөгч бусад нь ААН байгууллагаар албан журмын даатгал төлдөг байна.

Тэгэхээр иргэдийн дансны мэдээллийг авах том ажил хийгдэх учраас магадгүй эхний сардаа алдаа дутагдалтай зүйлс гарахыг үгүйсгэхгүй. Аль болох хүндрэл учруулахгүйгээр иргэдийн дансны мэдээллийг цуглуулж, бэлтгэл ажлаа хийгээд явж байна гэлээ.

Буцаан олголтод уул уурхай, газрын тосны салбарт ажилладаг болон нэг сая төгрөгөөс дээш цалинтай иргэд хамрагдахгүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ишжамц
2 жилийн өмнө
66.181.161.114

Газрын тосны салбар гээд яагаад ялгаварлаад бгаан бэ ? Колонкод ажиллдаг хүмүүс нэг сая төгийн цалин авах нь ховоршдээ

Иргэн
2 жилийн өмнө
192.82.90.254

Яг 1 сая төгрөгийн цалинтай нь яахын? 1 сая төгрөгөөс доош цалинтай бол НДШ-ийн 50%-г буцаан олгоно гэсэн хэрнээ сүүлийн өгүүлбэрт 1 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс үүнд хамрагдахгүй гэсэн байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.