СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-15

🔴 LIVE: Уналт, таталт өгдөг хүүхдүүдийн эмийг төр хариуцна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Уналт, таталт өгдөг хүүхдүүдийн эмийн төлбөрийг төр хариуцах шийдвэр энэ сард албан ёсоор хэрэгжиж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

- Уналт, таталт өгдөг хүүхдүүдийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгодог. Харин өнөөдөр юм. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ сардаа багтаан баталгаажуулснаар албан ёсоор хэрэгжинэ.

Эхний ээлжинд мэдрэлийн ёзоор тайрч таталт багасгах эмчилгээг дотооддоо хийдэг болохын төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Улсын нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг Энэтхэг болон Турк улсын холбогдох албаныхантай холбож, гэрээ байгуулж байгаа. Ингэхдээ гадаадын эмч нарын багийг эх орондоо авчирч хагалгаа хийлгэхдээ өөрийн багаа бэлтгэнэ гэсэн үг.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үүднээс Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах төвд дэмжлэг үзүүлэх,ажлын баг гарган ажиллуулж байна гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.