СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-15

Д.Ганбат өөрийгөө огцруулах хуулийн төслөөр 2 хоногийн завсарлага авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооны хурлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг өөрчлөх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хурлаар хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ганц хүнд зориулсан хууль гэж харж байна. Энэ асуудлаар АН-ын бүлэг тав хоног завсарлага авах горимын санал гаргаж байна” гэсэн юм.

Харин АН-ын бүлгийн бусад гишүүд Д.Ганбатын гаргасан горимын саналыг дэмжсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан даргалагч Н.Энхболд уг асуудлаар бүлэг дотроо асуудлаа хэлэлцээд орж ирэхийг сануулж, ажлын хоёр хоногийн завсарлага өглөө.

Тус .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.91.204

МАН-ынхан энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэггүй дээ. Хууль батлагдвал МАН бол АН-ын дотоод хэрэгт ордог ил цагаан боллоо гээд л авч өгнө дөө кккк

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.