СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-15

🔴 LIVE: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар цахим сүлжээгээр цацагдаад буй мэдээлэлтэй холбогдуулан өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар:

- Сүүлийн зургаан сарын хугацаанд нэр бүхий улс төрчдийн захиалгаар, зохион байгуулалттайгаар намайг харлуулах ажил эрчимжлээ. Иймд Говь-Алтай аймгийн засаг даргаар хоёр удаа ажиллаж байх хугацаандаа гаргасан тушаал, шийдвэр, зарцуулсан зарлагаа шалгуулахаар өөрт хамааралтай бүх материалыг АТГ-т өгч байна. Бусад хүмүүс бас ингэж шалгуулж үнэн байгаасай.

Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хийсэн гэх хуурамч мэдээлэл гарсан. Мөн өмч хөрөнгөтэй холбоотой зүйлс аймгийн засаг даргад хамааралгүй бөгөөд тамгын газрын нэр дээр байсан Land 200 маркийн автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан гэх мэдээллийг мөн шалгуулахыг хүсэж байна. Өмч, хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг аймгийн ИТХ гаргадаг. Үнэн, ил байх ёстой гэж бодсон учраас ийм шийдвэр гаргаж өөрийгөө шалгуулах хүсэлт өгч байна. Намайг архидан согтуурсан гэсэн мэдээлэл байна. Би архи уугаагүй олон жил болж байгаа. . Манай аймаг шинэ соргог зүйлсийг сүүлийн жилүүдэд хийгээд явж байгаа ч харлуулах гэсэн нэр бүхий улс төрчдийн захиалга их байна. Гэхдээ би энэ хүмүүсийн нэрсийг одоо зарлахгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.236

Паааах дутуу амгаа гэгч жонхуу баттулгын бөгс долоогч жинхэнэ хогийн хүн гэдгийг Алтайн ард түмэн мэддэг.Бушуухан баттулгын араас хөөж явуулах нь цаг хугацааны л асуудал.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.