"Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Ази, далайн орнуудын пара пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
БНСУ-д 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд 33 орны 231 хүчтэн өрсөлдөх бөгөөд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, МУГД Д.Баттулгын хамт оролцож байна. Тэрээр энэ удаад -107кг жинд өрсөлдөж байгаа ба 18-ны бямба гарагт өргөлтөө хийх хуваарьтай байна.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд Монгол улсын төрийн далбааг алдаатай хийсэнд манай багийн зүгээс гомдол гарган нээлтийн ёслолд оролцохоос татгалзсан байна.
Эх сурвалж: Э.Содномпилжээ аваргын цахим хуудас
Жаахан хүүхэд шиг хар дэвсгэрт солихгүй юм уу Мэдээ унших гэж нүд чилэж байна Эргүү сайтын эрхлэгч гуай
тив дэлхий олимпод өөрийн улсын төрийн далбаагаа авч явах ёстой байдаг шүү дээ та нараас л болж дээ
Delgetsend shuud gardagaar khiisen yum bishuu6Tegekhdee aldaatai khiisen bn gej oilgoson