СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-06-14

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ТНБД Л.Цэдэвсүрэн нар 11-11 төвд ажиллалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өгчээ.

Үүнээс:
- Шийдвэрлэж, хариу өгсөн 355
- Хянаж байгаа 12
- Хүлээн авсан 15 өргөдөл байна.

Иргэдийн зүгээс боловсролын үйлчилгээтэй холбоотой дараах санал, гомдлыг хэллээ.

Тодруулбал,
- Тусгай хэрэгцээт иргэдийн боловсролын тэгш хүртээмж
- Оюутан элсүүлэх журам                                                                                                                                                                                          - Элсэлтийн ерөнхий шалгалт
- Элсэлтийн хураамжийн асуудал
- Дотоод, гадаадын сургалтын төлбөрийн тэтгэлэг                                                                                                                                                    - Үнийн өсөлтөөс үүдсэн хөрөнгө оруулалтын ажлууд
- Цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлыг хөндөн асууж, хариулт авлаа.

Мөн боловсролын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах, боловсролын үйлчилгээний судалгаа, их, дээд сургуулиудын уялдаа холбоо гэхчлэн зарим асуудлаар бодитой санал санаачилга гаргасан иргэд ч байсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд иргэдтэй уулзах үеэрээ боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, ил тод, нээлттэй, яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

БШУЯ 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэн, өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

дррхро
2 жилийн өмнө
202.131.248.206

Нэг цэцэрлэгт буг болтлоо удчихсан бүдүүн нярав авгай нараа сольж холиоч ээ. Эсвэл халаач ээ !!!!!

Дэмжигч
2 жилийн өмнө
202.9.40.188

Манан бүлэглэлийн мөнгийг угаадаг гэдэг МҮИСн нэрийг өөрчлөх бодлогоо хэрэгжүүлэх нь хэвээрээ биздээ сайдаа, энэ тухай хүндрэл гарч байвал ард түмэндээ албан ёсоор хандаарай, дэмжинэ шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.