СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-14

🔴LIVE: Гандантэгчэнлин хийдэд ном хуруулж, залбирч буй сүсэгтэн олон их байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Бурхан багшийн их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг залаад байгаа билээ. Уг өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийд дээр сүсэгтэн олон ихээр цугларчээ.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХХ-ийн дарга н.Бямбажаргал:

-Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нярваан дүр үзүүлсэн гурван өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож байдаг. Уг билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр сайн үйл ихээр хийх хэрэгтэй байдаг. Гандантэгчэнлин хийд, бусад хийдүүд, төрийн бус байгууллагууд хоёр сарын өмнөөс арга хэмжээнд бэлдэж эхэлсэн байгаа. Энэ жилийн тухайд бусад жилээсээ онцлог өргөн дэлгэр тэмдэглэгдэж байна. Энэ өдөр нар голлохоос өмнө хоол идээд маргааш өглөөний нар гартал хоол идэхгүй сахилыг хүртээсэн байгаа.

Мөн энэ өдрийг тохиолдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг залаад байгаа билээ. Бурхан багшийн чандрыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-нөөс эхлэн 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залах бөгөөд хүссэн хүн бүр очиж мөргөх боломжтой юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.