СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-13

🔴LIVE: Б.Цэнгэл: Бидэнд ноцтой баримтууд бий тул "Кью Эс Си" компанийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд нар "Кью Эс Си" компани Засгийн газрыг шүүхэд өгч байгаатай холбогдуулан хариу мэдээлэл өглөө.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл:

-Шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг бидэнд албан ёсоор гардууллаа. Засгийн газар буюу Эдийн засаг хөгжлийн яам 2014 онд "Кью Эс Си" компанитай "Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн тухай" Концессын гэрээ байгуулсан ч гэрээний биелэлт хангалтгүй байсан.  Иймд Засгийн газраас энэ гэрээг цуцлах шийдвэр гаргасан.  Энэ дагуу ТӨБЗГ мөн тухайн үед гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаан төрийн мэдэлд шилжүүлсэн. Дараа нь Сангийн сайдаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүн Дарханы үйлдвэрт ажиллан, төрийн төлөөлөгчийг томилсон юм.  

"Кью Эс Си" компани нэхэмжлэлдээ "Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Концессын гэрээг цуцлах тухай 148 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлтээ илэрхийлжээ. Мөн ТӨБЗГ-ын 2022 оны 04,17-ны өдрийн "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн  удирдлагын эргэх хөрөнгийг тус компанид буцаан шилжүүлсэн тухай шийдвэрийг хүчингүй болгоно уу" гэжээ. Бид шүүхэд хариу тайлбараа гаргаж өгнө. .

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санхүүгийн иж бүрэн шалгалт хийж байна. Ирэх долоо хоногт дуусна. Ингэснээр санхүүгийн зөрчил дутагдлууд нь ил болно. Бид олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Концессын гэрээний 11.2-т зааснаар гэрээг цуцалсан. Энэ бүлэгт хариуцлагын тухай заасан. Тодруулбал концесс эзэмшигч төслийн үйл ажиллагааг 2-оос доошгүй жил зогссон, цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэж үзвэл эрх бүхий этгээд гэрээ цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ" гэж заасан.

Бид энэ заалтад үндэслэн шийдвэрээ гаргасан. Өнөөдрийг хүртэл манай улсад гангийн үйлдвэр бий болоогүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гурван уурхайтай. Эдгээрээс гол уурхай нь 217 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Нөгөө хоёр нь бага нөөцтэй ч энэ бол стратегийн орд. Гэтэл анхан шатны боловсруулалт хийсэн төдийхнөөр шууд экспортолсоор ирлээ.  Дарханы төмөрлөгийн үйлдвэрт техникийн шинэчлэл хийх үүргээ биелүүлээгүй гэв.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд:

- Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг шүүхэд өгөх бус харин ч өр төлбөрөө нэн даруй төлье гэдэг хүсэлт гаргах ёстой. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авахад 600 гаруй тэрбумын өртэй, дээр нь үйлдвэрийн технологийн байдал алдагдсан гээд маш хүнд нөхцөл угтсан. . Нэг ширхэг ч тоосго тавьсангүй. Тэгэхээр төр өмчөө эргүүлж авах нь зүйн хэрэг биз дээ. Өнгөрсөн хугацаанд “Кью Эс Си” ХХК хүдэр олборлож, түүхийгээр нь экспортонд гаргаснаараа. Энэ өрийг төр төлөх үү. Тийм юм байхгүй ээ. Энэ өрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш харин “Кью Эс Си” ХХК төлөх ёстой. Тиймээс шүүхэд өгнө. Шүүхээс үнэн мөнийг тогтоох байх.

Мөн Худалдаа хөгжлийн банкаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр маш их хэмжээний зээл авсан. Энэ авсан зээл хэдхэн цаг, хэдхэн хоногийн дараа “Кью Эс Си” ХХК руу шилжчихдэг. Энэ зээлийн төлбөр, хүүг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1500 гаруй ажилчин төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ асуудлаар шүүхэд бас хандана.

Та нар боддоо. Менежментийн төлбөр гэдэгт л 10 сая ам.доллар авч байгаа. 10 сая ам.долларын менежмент хэрэгжүүлсэн юм чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэр гайхамшигтай үйлдвэр болсон байх ёстой биз дээ. Гэтэл тэр гайхамшиг нь хаана байна вэ. Тиймээс шүүхэд өгнө гэлээ.

  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.