СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-13

Д.Болд: Эрээн боомтоор дамжих чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа талаар Гадаад Харилцааны Яамнаас тодрууллаа.

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд: 

- Зургаадугаар сарын 2-нд Хятадын талд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн учир энэ өдөр авто замын боомтоор чингэлэг орж ирээгүй. Зургаадугаар сарын 3-нд Луут завины баярын өдөр байсан тул Замын-Үүд-Эрээн боомт амарсан.

Зургаадугаар сарын 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг уг боомтоор орж ирсэн. Энэ сарын 9-нөөс хэвийн байдалд орж, 

Хятадын талаас манай хүсэлтийг хүлээн авч Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон зургаадугаар сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа уг боомтын үйл ажиллагааг тогтворжино гэж найдан, ажиллаж байна.

Зургаадугаар сарын 13-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 240 нь шинж тэмдэггүй болохыг Эрээн хотын Шуурхай Штабын албан ёсны мэдээ гарсан. Мөн халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй учир Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлыг хумигдаж байна гэж харж байна гэсэн мэдээлэл байна.

Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш өдөрт 80 гаруй чингэлгээс 10-15 нь хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо, жимсийг импортолж байлаа.

Эрээнд хатуу хөл хориотой байгаа тул нарийн ногоо, жимсийг Бээжин, Шандунаас ачигдаад Эрээн хотын Хавкан хүнсний ногооны терминалд буугаад сэлгэн ачилтыг хийгээд хөргүүртэй чингэлгээр манай улсад импортолдог. Нарийн ногооны Монгол Улсын импорт, Хятадын экспортыг зогсоохгүй байх талаар Эрээнд суугаа Консулын Газраас Эрээн хотын Ардын Засгийн Ордон, ковидын Шуурхай Штабтай байнгын холбоотой ажилласан.Үүний үр дүнд нутгийн гүнээс тусгай горимоор орж ирж буй нарийн ногоо, жимсийг Эрээнд тусгаарлагдсан 30 ажилтан ачилт хийж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.