Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, алдагдалд орсон барилгын компаниудын төлөөлөл шаардлагынхаа хариуг нэхэж байна.
Барилгын компаниудын төлөөлөл:
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1100 гаруй төсөл хийгдэж байна. 2022 онд 2,8 их наяд төсвөөр тендерийн ажил зарлалаа гэсэн. Гэтэл 2018 оноос эхлээд дуусаагүй байгаа төсөл арга хэмжээнүүдээ үйл ажиллагааг нь явуулах бололцоог хангаж өгөхгүй байна. Орон нутгуудад үнийн өсөлтийн зөрүүгээс болоод гүйцэтгэл нь зогссон, ашиглалтад орж чадахгүй байгаа хэдэн зуун барилга байгууламж байна. Барилга нь ашиглалтад ороод таван жил болсон хэр нь уурын зуух байхгүй байх жишээний. Уурын зуух байхгүй барилгыг яаж ашиглах юм бэ.
Өмнөх төсөл хөтөлбөрүүдээ дуусгаж байж дараагийн тендер ээ зарлах хэрэгтэй. 2021 оноос өмнө хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр яагаад цалин тооцохгүй байна вэ. Өнөөдрийн байдлаар үнийн өсөлтийн зөрүүгээ тооцуулаагүй 600 гаруй компани байна. Сангийн яам, БХБЯ хамтарсан тушаал гаргаад энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг гайхаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.