Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан үйлдлийг эсэргүүцэж, цаашид иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардаж байгаа юм.
Сэтгүүлчид: Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 17-д иргэн төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг хайж олж мэдэх эрхтэй гэж заасан байдаг. Бид төрийн нууцаас бусад мэдээллийг иргэдэд хүргэх үүрэгтэй. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон үйл явдал Монголын сэтгүүл зүйн түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон. Цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагч нартаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах сургалтыг түлхүү хийх талаар амлах болсон. Гэтэл сэтгүүлчийн эрх чөлөөнд яагаад ийм хүнлэг бусаар хандаж байгаа юм.
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд иргэн бүр мэдэх эрхтэй. Гэтэл төрийн нууц биш байтал яагаад хууль бус сурвалжилга гэдэг зүйлийг яриад байгааг ойлгохгүй байна. Өнөөдрийн цуглаанаар бид хэн нэгэн албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Гагцхүү олон нийтийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага бодит мэдээллийг дамжуулах эрхийг хангаж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байна. Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн жишээ ганц биш бусад тохиолдлууд маш их байгаа. Тиймээс бид гурван шаардлага тавьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bugsniihuu baasiig ehleed archaad surchah daraa ni ta nar ter shantaaj hiij zahialgaar hun gujirdej mungu oldog munhbaysgalan lodoisambuu unurtsetseg naraa naad ariun egneeneesee zailuulchihaa ar deer shudarga yos ynz buriin yumaa yri ta nar yu gej yaj bj hunii durgui hurgesniig bid medehguishdee uursduu ehleed yos zuitei bai ta nar neeh burhanlag ariuhan amitad bishshdee uyiin uyd l oligari eruugiihnii tuluu l uhen hatan yvj baidag l bizdee ta nariig zugeer baihad l tsagdaa ynz bur bolloo yu mungunii shuudainuudaa