СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-13

🔴LIVE: Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгойн хагалгаанд орсон хүүхэд тархины саажилттай болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд тархины саажилттай болжээ. Тухайн хүүхдийн биеийн байдал тун хүнд, гурван жил болж байгаа талаар иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нар мэдээлж байна. 

Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо:

-Биеийн хөгжил, эрүүл мэндэд нь ямар ч зовуурь байгаагүй хүүхэд эмч нарын хариуцлагагүй байдлын улмаас таталттай, саажилттай болсон. 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэдэс дотор нь өвдөж, улмаар сумынхаа эмнэлэгт үзүүлсэн байдаг. Олгой ургасан шинж тэмдэгтэй учраас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явах хэрэгтэй гэж сумын эмч нар хэлсэн. Ингээд 2019 оны тавдугаар сарын 10-нд аймагтаа олгой хагалгаанд орсон. Хагалгаанд ороод ухаангүй байсан шөнө аймгийн эмч нар ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нугаснаас нь ус авсан байгаа юм. Мөн маргааш өдөр нь хоёр дахь удаагаа нугаснаас ус авсан. Хамгийн гол нь мэдээгүйжүүлэлтийг нугасаар хийж, дараа нь унтуулгын тариаг судсаар хийсэн байгаа юм. Хоёр өөр бодисыг хавсарч тарьснаар тархины эд эсүүд гэмтсэн талаарх эмч нарын дүгнэлт ч гарсан. Гэтэл үүнийг менингококк халдвараар тархи нь гэмтсэн гэж бидэнд ойлгуулж ярьсан. Түүнчлэн ухаангүй байх хугацаанд тус нэгдсэн эмнэлгийн эмч нар сүрьеэ өвчин гэж бидэнд хэлсэн.Ингэж олон удаа ус авснаас шалтгаалж хүүхдийн тархинд нөлөөлж саажилттай болсон. Ингээд гурван жил хүнд өвчтэй зовж,шаналж байна. Энэ айлын амьдрал бүхэлдээ сүйрсэн гэж хэлж болно. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад явахаар хэн нь хариуцлага үүрэх нь тодорхойгүй, бие биенрүүгээ түлхсэн, шилжүүлсэн болоод замхарч байгаад харамсаж байна. . Бид чадах газар хүртлээ явж, энэ хохирсон асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.99

Sanaataigaar hunii eruul mended hohirol uchruulsan ym baina. Uhaangui ued nugasnii us avch bolohgui gesen standart zaalttai. Iim teneg humuust emchleh erh ugch baidag EMY hariutslaga huleeh ystoi.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.