СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-13

Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил удахгүй эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Баян-Өлгий аймаг Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан ажлын хэсэг тус аймагт ажиллажээ.

Талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй аймгийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлж буйтай холбогдуулан Зураг төслийн ажлын гүйцэтгэлийг батлагдсан зургийн даалгавар, техникийн нөхцөлийн хүрээнд аймгийн удирдлагуудтай санал солилцохын зэрэгцээ төслийн зохицуулагч талаас холбогдох зөвлөмж, чиглэл өглөө.

Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлж, төслийн багийг дэмжин ажиллах зорилгоор орлогч дарга Х.Арманаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, ABI&SWT түншлэлийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Зураг төслийн туслан гүйцэтгэгч “Алтайн Газрын Хүч” ХХК-ийн инженер Батзаяа, Болдсүх, НААҮ-ний “СУАТ” ХХК , аймгийн ОБГ, ЦГ, ТГ, Хилийн 0165 дугаар анги, МХГ, ГХБХБГ, БОАЖГ, СХЗХ, ЗООНОЗ-ын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо.

гэдгийг албаныхан уулзалтын үеэр хэлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.