СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-13

Н.Баярмөнх: Бид нүд хуурсан, иргэндээ ээлгүй ажил хийхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүрэг "ашигладаггүй гүүр барьж 2021-2022 онд онцгой бүтээн байгуулалтаар тэргүүллээ" гэх утгатай мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Энэ гүүрийг манай удирдлагын баг ажлаа авсан цагаас хойш хийж хэрэгжүүлээгүй бөгөөд тодруулбал Баянзүрх дүүргийн 34-р хороо Шархадны 51-р гудамжинд үерийн аюулгүй үед ашиглах явган гүүр нэрээр 2012 оноос хойш хийж дуусгасан юм байна.

Манай баг хамт олон ард иргэдийн итгэлээр ажлаа авсан цагаас хойш нэг ч нүд хуурсан иргэндээ ээлгүй ажлыг хийгээгүй. Хийх ч үгүй. Тиймээс иймэрхүү худал мэдээлэл цацаж иргэдэд нөлөөлөх, олон зуун залуусын хийж буй ажлуудыг үгүйсгэх, ганц тус хүргээд дэмжээгүй байж хий улс төржихгүй байхыг хүсье.

Дүүрэг орон нутагт хамгийн хэрэггүй зүйл бол улс төржилт. Улс төржихийн оронд нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй, дэмтэй тохижилт бүтээн байгуулалт хэрэгтэй юм шүү. Иргэд та бүхэн ч гэсэн аливаа мэдээлэлд цензуртэй хандаж дүүрэг орон нутгийг хөгжүүлэхийн тулд халуун хүйтнийг ажралгүй ажиллаж байгаа залуучуудаа дэмжихийг хүсье" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.