Эрүүл Мэндийн Яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ЭМЯ болон харьяа эрүүл мэндийн 22 байгууллага хамтран эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Эрүүл биед саруул ухаан гэж Монголчууд бид ярьдаг. Дэлгэр цагт ажлын өрөөнд бус цэвэр агаарт эрүүл мэнддээ анхаарахын хажуугаар ажлаа амжуулах боломж та бидэнд байна. Агаарт алхангаа ажлаа ярь, эрүүл мэндээ анхаар гэж уриалсаар байгаа билээ. Эрүүл мэндийн салбарынхантайгаа ажлаа ярингаа Богд ууланд алхсан бол энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхлаа.
Өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нарын хамт салбарын 22 байгууллагын төлөөллийг оролцуулж алхав. Бид салбарынхаа цаашдын зорилго, тулгамдаж буй асуудал, хөдөлгөөний ач тусын талаар санал солилцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхалтын үр нөлөөний талаар танилцуулга хийлээ.
Бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдгийг зөндөө сонссон, мэддэг, алхах хэрэгтэй гэж ярьдаг боловч өөрсдөө алхдаггүй, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгоогүй байдаг. Тиймээс өөрсдөө алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салцгаая гэж та бүхнийгээ уриалж байна.
Танд сонирхуулахад, Эрүүл мэндийн яам 2017 оноос ДЭМБ-ын “Walk the Talk” хөдөлгөөнд нэгдэн жил бүр хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “ Эрүүл чийрэг хүн”, “ Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Явган аялал 2022”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Дугуйн аялал 2022”, “Цагаан нөмрөгтнүүд 2022” зэрэг үйл ажилагааг энэ сарын турш зохион байгуулж байна.
Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомстолтой, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүйгээс 49.4% нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг. Иймд өдөрт 10 мянгаас дээш алхам алхах нь эрүүл мэндэд тустай гэж ДЭМБ-аас зөвлөж байна.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж хүнд амд алхалтын ач холбогдлыг сурталчилсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Явган явахад хэцүүбна явган хүний зам дээр баахан түүц тавьцан хашаа барьцан маш нарийхан замтай